Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр 2,153 тохиолдол батлагдаж, 17 иргэн нас баржээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцууллаа.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын нийт 2,153 тохиолдол батлагджээ. Шинээр батлагдсан халдварын

  • 1,204 нь нийслэл хотод
  • 949 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор халдвар авсны улмаас 20,789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 11,379
  • хүндэвтэр 6,810
  • хүнд 2,207
  • нэн хүнд 394 иргэн байна.

Харин гэрийн хяналтад 62,415 хүн байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт 7,262 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Харамсалтай нь эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 17 хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.