Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Отгонболд: COVID-19-өөр хөнгөн өвчлөөд эдгэрсэн бол 21 хоногийн дараа вакцины III тунг хийлгэж болно

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалт үргэлжилсээр буй бөгөөд бүрэн тундаа хамрагдаад гурван сараас дээш хугацаа өнгөрсөн бол гурав дахь тунг хийлгэх боломжтой болж байгаа. 

Харин бүрэн тунд хамрагдсан ч өвдөөд эдгэрсэн бол хэр хугацааны дараа гурав дахь тунг хийлгэж болох талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболдоос тодрууллаа.

Тэрбээр "КОВИД-19-өөр хөнгөн өвчлөөд эдгэрсэн бол 21 хоногийн дараа вакцины гурав дахь тунг хийлгэж болно. Харин хүнд өвдсөн бол эмчийн заалтыг харгалзан нэг сарын дараа хийлгэх боломжтой. Дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр явагдаж буй учир иргэд гурав дахь тунд хамрагдах эсэх болон ямар вакцин хийлгэхээ өөрсдөө сонгоно" гэлээ.

Өчигдрийн байдлаар манай улсад 288,000 хүн коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэсэн байна.