2021/10/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.11₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-4°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-3°
05:00
S31
-3°
06:00
S31
-4°
07:00
S31
-5°
08:00
S32
-5°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
11°
15:00
S32
11°
16:00
S32
11°

2020 онд АНУ-д гарсан хүн амины хэрэг 30 хувиар өсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг

АНУ-д 2020 онд гарсан хүн амины хэргийн тоо өмнөх оноосоо 30 орчим хувиар өсөж, 21,500 хүрсэн тухай Холбооны Мөрдөх Товчоо өчигдөр зарлажээ.

Өмнө нь тус улсын томоохон хотууд хүн амины хэргийн тоо өссөн тухай мэдээлж байсан ч үндэсний хэмжээнд нэгтгэсэн тоо баримт анх удаа гарсан нь энэ юм.

Холбооны Мөрдөх Товчоо аллагын тоо баримтыг нэгтгэн гаргадаг болсон 1960-аад оноос хойш хамгийн огцом өсөлт 2020 онд гарсан байна. Гэхдээ нийт тоо нь 1980-аад оны түвшинд хүрээгүйг мэдээлжээ.

Хүн амины гэмт хэрэг 2020 оны зургаадугаар сараас огцом нэмэгдэж, өмнөд бүсийн Луйзиана муж нийт тоогоор тэргүүлсэн байна.

Нийт аллагын 77 хувийг галт зэвсгээр үйлдсэн нь 2019 оны 74 хувиас мөн өссөн үзүүлэлт болжээ.

Хүн амины хэрэг өсөх болсон гол шалтгааныг цар тахлын нөлөө, галт зэвсгийн борлуулалтын өсөлт гэж Холбооны Мөрдөх Товчоо үзэж байна.

Дэлхийн Банкны тоо баримтаас харвал 2018 онд АНУ-ын 100,000 хүн ам тутамд 6.5 аллага оногдож байжээ. Харьцуулбал энэ тоо Мексикт 35, Бразилд 27, ОХУ-д 8, Франц, Герман улсуудад тус бүр нэг байдаг байна.

 

Эх сурвалж: AFP

 

x