2021/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.97₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-3°
11:00
S30
12:00
S32
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29
22:00
S29

ОХУ-ын ерөнхийлөгч Сибирийн тайгад гурав хоног амарчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын эхээр Сибирийн тайгад амарсан тухай Кремлийн ордноос өчигдөр мэдээлж, зарим зураг, дүрс бичлэгийг нь нийтэд үзүүлжээ.

Тэрбээр Тува, Красноярск, Хакасс гурван мужийн нутгийг хамардаг Саяно-Шушенскийн дархан цаазат газарт 72 цагийг зэрлэг байгаль дунд явган алхаж, загасчилж, завиар зугаалж, майханд хонож өнгөрөөсөн байна.

964,620 акр талбайг эзэлдэг тус дархан цаазат газар нь Монгол Улсын хилд ойрхон байдаг. Путинтэй хамт ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Саяно-Шушенскийн дархан цаазат газрын захирал Геннадий Киселев нар амарчээ.

Шөнө Путиний майханд нэгээс хоёр баавгай ойрхон ирээд явсныг Киселев ярьж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн байна.

Баавгайтай холбоотойгоор ОХУ-ын ерөнхийлөгчийн аюулгүй байдал хангагдсан эсэхийг сэтгүүлчид асуухад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хамгаалалт зохих түвшинд байсныг хэлээд “баавгайнууд майханд Путин байгааг мэдээд ойртоогүй байх” хэмээн нэмж хошигножээ.

Ирэх сард нас сүүдэр 69 хүрэх Путин жил бүр Тувагийн ой хөвч, зэрлэг байгальд ирж амардаг уламжлалтай юм.

 
 

Эх сурвалж: Russia Today

 

x