Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Grand tour-2021” аялал жуулчлалын улсын олимпиадын шилдгүүд тодорлоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Grand tour-2021” аялал жуулчлалын 19 дүгээр улсын олимпиадын шилдгүүд тодорч, өнөөдөр шагналаа гардлаа.

Уг олимпиадад их, дээд сургуулийн оюутан залуус дөрвөн төрлөөр өрсөлдсөн бөгөөд нийлбэр дүнгээр МУБИС-ийн спорт аялал жуулчлалын ангийн оюутнууд түрүүлжээ.

Мөн II байрт Монголын үндэсний их сургууль, III байрт “Отгонтэнгэр” их сургуулийн баг тус тус шалгарсан байна.

Тэмцээн тус бүрийг төрлөөр нь авч үзвэл,

Центавр тэмцээнд:

  • Тэргүүн байр: МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль
  • II байр "Отгонтэнгэр" их сургууль
  • III байр "Идэр" их сургууль

Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд:

  • "Их засаг" олон улсын их сургуулийн оюутан М.Цэрэндулам “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй аяллыг төлөвлөх нь” илтгэлээрээ тэргүүлж
  • II байрт: Монголын үндэсний их сургуулийн оюутан Б.Марал, М.Энэрэл нарын “Цайны их замын аялал жуулчлалыг хөгжүүлснээр оролцогч талуудын хүртээмжтэй өсөлтийг хангах боломж” илтгэл
  • III байрт: Сити их сургуулийн оюутан Б.Сайхандэлгэрийн “Аялал жуулчлалын салбарт хүртээмжтэй өсөлтийг хангахад агаарын тээврийн салбарын үзүүлэх нөлөө” илтгэл тус тус шалгарсан. 

Спорт явган аяллын тэмцээнд:

  • I байрт МУБИС-ийн Спорт аялал жуулчлал -ын ангийн #төгс_аялагч баг
  • II байрт МҮИС-ийн #Үндэсний_Соёмбо баг 
  • III байрт ХААИС-ийн баг тус тус тэргүүлэв.

Аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн:

  • I байрт СУИС
  • II байрт Монголын үндэсний их сургууль
  • III байрт “Их засаг” олон улсын их сургууль оржээ.

Шагнал гардуулах үеэр Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн О.Отгонбаяр, Хүндэт гишүүн Д.Мөнхтөмөр, ХААИС-ийн багш Н.Сарангарав, Сити” их сургуулийн багш  Б.Мөнхтогтох болон амжилттай оролцсон "Глобаль удирдагч” их сургуулийн оюутан Төгстөгөлдөр нарыг Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойн медалиар шагнасныг МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од гардуулав гэж Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгээс мэдээллээ.

Гэрэл зургийг Mpa.mn