Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Саиед Моллай: Герман улсын иргэншил авах гэж байгаа гэх худал мэдээлэлд битгий итгээрэй. Би монгол хүн

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Токио 2020 зуны олимпын наадам болон паралимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчид болон дасгалжуулагч нарт Засгийн газраас урамшуулах олгох арга хэмжээ өнөөдөр боллоо.

Тухайлбал, Монгол Улсын иргэн, Токио-2020 зуны олимпын наадмын мөнгөн медальт Саиед Моллайд Засгийн газрын тогтоолын дагуу 60 сая төгрөг болон хоёр өрөө байр олгосон юм. 

Ёслолын арга хэмжээний дараагаар Саиед Моллай сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр "Бүх монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Олимпын болон паралимпын медаль хүртсэн тамирчдадаа дахин баяр хүргэе. Олимпын болон паралимпын медальтнуудад дэмжлэг үзүүлж байгаад маш их баяртай байна.

Мөн сүүлийн үед "Саиед Моллай Германд үлдэхээр шийджээ", "Саиед Моллай Германы иргэншил авах гэж байна" гэх мэт ташаа мэдээлэл их гарсан. Үүнд албан ёсоор хариулахад, үгүй. Учир нь би Монгол пасспорттай. Би монгол хүн. Энэ медалиа монголчуудад зориулсан. Иймд худал мэдээлэлд битгий итгээрэй. Би дараагийн удаад Парист болох 2024 оны олимпод өндөр амжилттай оролцохыг хүсэж байна. Монголын Жүдо бөхийн холбоонд, Монгол үндэсний олимпын холбоонд талархаж буйгаа дахин илэрхийлж байна.

Түүнчлэн намайг тусалж дэмжсэн, урмын үгс илгээж байсан бүх хүнд баярлалаа" гэлээ.