Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Банк дээрэмдэхийг завдсан этгээдийг илрүүлэн, баривчилжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа хороололд байрлах нэгэн банкийг энэ сарын 9-ний өдөр дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ.

Тухайн өдрийн 16:00 цагийн орчимд банкны ажилтныг ганцаараа ажиллаж байх үед үл таних 40-50 орчим насны этгээд дээрэмдэхийг завдаж, хутга тулгасан байна.

Цагдаагийн алба хаагчид хэргийг үйлдсэн этгээдийг тасралтгүй эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 46 настай, эрэгтэй Э гэгч уг хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар тогтоон баривчилжээ.

Тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн 17.2 зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгаж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.