Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон иргэнийг хиймэл нуураас гадны нөлөөтэй нас барсан байдалтай олжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Алга болсон иргэн гадны нөлөөтэй нас барсан олджээ.

Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 29 настай, эрэгтэй мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болсон дуудлага Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу алга болсон иргэнийг цагдаагийн алба хаагчид онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран 16 хоног хайсны үр дүнд өнгөрсөн Баасан гарагт буюу есдүгээр сарын 24-ний өдөр хиймэл нуурнаас гадны нөлөөтэй нас барсан байдалтай олжээ.

Үүнтэй холбоотойгоор Дундговь аймаг дахь Цагдаагийн газраас шуурхай мөрдөн шалгах ажиллагааг явуулахад, уг хэргийг тус аймгийн харьяат Б,М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тухайн этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.