Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Аймгуудаас Хэнтийд COVID-19-ийн хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бол Увс, Ховд, Баянхонгорт нэмж хүн өвчлөөгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сүүлийн хоногт коронавируст халдварын дотоодод бүртгэгдсэн тохиолдол 1,988-аар нэмэгдлээ.

Үүний 52.3 хувь нь буюу 1,043 Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 47.4 хувь нь буюу 945 орон нутагт бүртгэгджээ.

Орон нутагт бүртгэгдсэн халдварыг дотор нь аймаг тус бүрээр харвал Хэнтий болон Дундговь аймагт хамгийн олон буюу 170-175 тохиолдол шинээр илэрчээ.

Харин өнгөрсөн хоногт Баянхонгор, Увс, Ховдод халдвар нэмж бүртгэгдээгүй бол бусад аймагт 10-83 тохиолдол шинээр илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар орон нутагт нийт 132,804 тохиолдол, Улаанбаатарт 162,922 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Улаанбаатар хот, орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол /аймаг тус бүрээр/: