2021/10/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.11₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-4°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-3°
06:00
S31
-4°
07:00
S31
-5°
08:00
S32
-5°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
10°
15:00
S32
10°
16:00
S32
10°
17:00
S32

Франц улсаас гал унтраах 21 автомашиныг хүлээн авчээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг
ОБЕГ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компани хооронд байгуулсан гэрээний дагуу нэгдүгээр ээлжид нийлүүлэгдсэн гал унтраах үндсэн албаны автомашины 21 автомашиныг хүлээн авчээ.

Онцгой байдлын ерөнхийн газрын даргын 2021 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/199 дүгээр тушаалын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн болон гал түймэр унтраах үндсэн албаны автомашины жолооч нарын сургалт, ашиглалт, засвар үйлчилгээний дадлага сургуулийг энэ оны есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 76 алба хаагч хамрагдаж байна. Сургалтыг Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанийн багш нар явуулж байгаа аж.

 
ОБЕГ

Сургалт өнөөдөр гал түймэр унтраах үндсэн албаны автомашинаар ус соруулах, шахах дадлагыг зохион байгуулан амжилттай үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

x