Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт шинээр 2,184 хүн коронавирусийн халдвараар өвчилж, 17 хүн нас баржээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,184 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 294,375 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,066 нь нийслэл хотод,
  • 1,118 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 6,933 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 17 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,133 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,687 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 67,162 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-11,892
  • Хүндэвтэр- 7,289
  • Хүнд-2,100
  • Маш хүнд-406 хүн байна.
 
ЭМЯ
Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг албаныхан анхааруулж байгаа тул амны хаалтаа тогтмол зүүж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байна.