Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сумъяабазар: “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн засаг дарга болон албаны хүмүүс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний талаар танилцуулж, өвөлжилтийн бэлтгэл, цаг үеийн холбогдолтой асуултад хариулт өглөө.

Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах талаар Нийслэлийн засаг дарга Б.Сумъяабазар “Өнгөрсөн онд 80 орчим мянган тонн шахмал түлшний нөөцтэй байсан. Энэ оны есдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 56 мянган тоннын нөөцтэй байна. Энэ нь баруун үйлдвэрийг зүүн рүү нүүлгэхээр түр зогсоосон ажилтай холбоотой. Гэсэн хэдий ч зохицуулалт хийн 80 мянган тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа гэдгээ "Таван толгой" компанийн удирдагууд болон Эрчим хүчний яамныхан өгч байгаа.

2021 оны аравдугаар сарын 1-нээс 600 цэгт шахмал түлшний худалдааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Нийслэлийн зургаан дүүрэгт 5,600 орчим ажилтныг шинээр бэлтгэж, нийслэлийн айл өрхүүдийг түлшээр хангах ажлыг зохион байгуулж байгаа.

2022 оны дөрөвдүгээр сарын 1-н гэхэд нийслэлийн бүх бүтээн байгуулалтын ажлууд эхэлчихсэн байх хатуу үүрэг даалгаврыг холбогдох агентлагийн дарга нар болон хариуцаж байгаа дарга нарт өгсөн.

Улаанбаатар хот

  1. Хоггүй
  2. Ногоон байгууламж ихтэй
  3. Хүнд суртал авлигыг бууруулахад цахим шилжилтийг хийсэн байх ёстой гэсэн үүрэг даалгавар өгсөн. 

Түүнчлэн “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байгаа. Сүхбаатарын талбай болон бусад томоохон талбай дээр зохион байгуулахаар төлөвлөсөн.

Хувийн хэвшлүүд тэр дундаа ногоо тарьж буй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн зарим газар талбайн түрээсийн мөнгө авахгүй байхаар зохицуулна" гэв.