Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сергей Диордица: КОВИД-19-ийг бүрэн устгах боломжгүй ч эндэгдэл, хохирлыг таслан зогсоож болно

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Монгол Улс хүн амынхаа 65-аас дээш хувийг вакцинжуулалтад хамруулсан. Түүнчлэн дархлаа дэмжих тунг давхар эхлүүлээд явж байгаа билээ. Вакцин нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүндрэлээс хамгаалах арга гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Хэдийгээр найдвартай сайн вакцин байсан ч гэлээ цар тахлыг таслан зогсооход хангалтгүй байгаа.

Тийм учраас тандалт судалгаа, шинжилгээ, эрт илрүүлэг, тусгаарлалт, эмчилгээг үргэлжлүүлэн маш сайн хийхээр үйл ажиллагаагаа бэхжүүлэн ажиллах ёстой. Нийгмийн эрүүл мэндийн болон бусад арга хэмжээг давхар анхаарч байх хэрэгтэй. Маскаа зүүх, зай барих, олноор цуглахаас аль болох зайлсхийх, гараа угаах нь цар тахлыг давахад чухал ач холбогдолтой юм.

Бидэнд байгаа баримтаас үзэхэд дэлхийн хэмжээнд дархлаажуулалтыг тогтоох хамгаалалтын түвшин хангалтгүй байна. Дэлхийн ихэнх хүн ам энэхүү вирусийн халдварт өртөх магадлалтай. Цар тахал эхэлснээс хойш 600 өдөр өнгөрсөн энэ хугацаанд шинэ амьдралын хэв маягт шилжин орж байна. 

КОВИД-19-ийг үүсгээд буй вирус үргэлжлүүлэн эргэлтэд байх магадлал өндөр байна. Тэгэхээр бидний хувьд вирусийг бүр мөсөн устгах боломжгүй байгаа ч вирусээс үүсэж байгаа эндэгдэл, хохирох явдлыг таслан зогсоох боломжтой.

Хувь хүн, албан байгууллага бүр энэхүү хохирлын эсрэг арга хэмжээгээ үргэлжлүүлэн авсаар байгаасай гэж уриалмаар байна. Бид хамтдаа гар нийлэн, өвлийн улирлыг даван туулахад хамтран ажиллах нь зүйтэй юм" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: /2021.09.24/

https://www.facebook.com/iKonNews/videos/402067108306266