Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим Дархан бизнес эрхлэгчдэд шинэ боломж нээж өгнө

ikon.mn
2021 оны 9 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

2021 оны 9 сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн ЗДТГ, “Гэрэгэ Системс” ХХК, Албан журмын даатгалын холбоо, Төрийн банк хамтран бизнес эрхлэгчдэд зориулсан “Цахим Дархан” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Уг төсөл нь Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын санаачилгаар цахим технологид суурилсан үйлчилгээг нэмэгдүүлж, эдгээр үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжиж эхэлсэн юм.

 

Нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын төлөөлөгч Б.Батболд, "Гэрэгэ Системс" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал, Албан журмын даатгагчдын холбооны Дархан-Уул аймгийн салбар хариуцсан менежер Т.Алтанцэцэг, “Төрийн банк”-ны бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар болон Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчид оролцлоо.

 

Хөтөлбөрийн эхэнд бизнесийн үйл ажиллагаагаа цахимжуулах боломж хийгээд цахим шилжилт бизнес эрхлэгчдэд ямар ач холбогдолтой байх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгчид цар тахалтай холбоотойгоор цахим төлбөрийн хэрэгслийн хэрэглээ ихэссэн, борлуулалтаа хянахад хялбар цахим төхөөрөмж хэрэгцээтэй байдаг талаар санал сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн аж ахуй эрхлэгчид хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл ашиглан бүтээгдсэн авсаархан хирнээ нүсэр том кассын системийг орлох боломжтой “Гэрэгэ Бизнес ПОС” төхөөрөмж, уг төхөөрөмжийг “Төрийн банк”-ны урьдчилгаагүй лизингээр авах боломжтой танилцсан бөгөөд цахим төхөөрөмжийн хялбар ажиллагааг тэд магтаж байв.

 

Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд “Гэрэгэ Системс” компаний төлөөлөгчид ПОС машины дээжийг Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдэд хандивлах хандивын үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Уг үйл ажиллагаа 2021 оны 9 сарын 24-ний өдөр үргэлжлэн Гэрэгэ Бизнес ПОС-ыг Дархан хотын томоохон худалдааны төвүүдэд танилцуулах аж.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.