Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дамдиндорж: Уламжлалт эмчилгээний шилдэг эрдэмтдийн судалгааны үр дүнгүүд хэлэлцэгдэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“Монголын уламжлалт нэгтгэмэл анагаах ухаан" олон улсын цахим хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг хуралд 12 орны 60 гаруй эрдэмтэн оролцож байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. Тус хурал нь

  • Уламжлалт анагаах ухааны онол, арга зүй
  • Антропологи
  • Эм судлал /үрэвслийн эсрэг, тархины шигдээс, хавдар, архаг сульдал, хоол
  • боловсруулах зам, ковид эсрэг, артерийн даралт ихсэлт/
  • Хими, технологи
  • Зүү засал
  • Бариа засал
  • Эмнэл зүй
  • Орчин үеийн анагаах ухааны онош зүй гэсэн сэдвүүдийг хамрах юм байна.

“Монголын уламжлалт нэгтгэмэл анагаах ухаан" олон улсын хурлын талаар дараах мэдээллийг өглөө.

АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Дамдиндорж “Энэхүү хурлыг АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн болон Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна. Хуралд АНУ, БНХАУ, ОХУ, Испани, Япон, Малайз, Энэтхэг зэрэг 12 орны 300 гаруй эрдэмтний илтгэл ирснээс 67-г нь сонсож авсан. Нэг үгээр хэлэхэд уламжлалт эмчилгээний хамгийн шилдэг эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүд хэлэлцэгдэнэ.  

Олон улсын хурлын гол ач холбогдол нь Монголын уламжлалт анагаах ухааны ололт амжилт юу байна, ямар шинэ нээлтүүд хийгдэв, чиг хандлага, хэтийн төлөв нь ямар байх вэ гэдгийг олон орны эрдэмтэдтэй хамтран хэлэлцэх ярилцах явдал юм.

АШУҮИС нь 2030 он хүртлэх хөгжлийн бодлогоо шинэчлэн тогтоосон. Энэ хүрээнд Монгол уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа. Гэхдээ зөвхөн уламжлалт анагаах ухаан гэлгүйгээр орчин үеийн био анагаах ухаан, эм судлал, генетик судлал, удам зүй гэхчлэн олон салбарууд хамтарсан судалгаа явуулах чиглэлд ажиллаж байгаа.

Энэхүү хуралд эм судлалын салбартай холбоотой асуудал голлох сэдвийн нэг болж байгаа. Манай Монгол анагаах ухааны олон улсын сургууль уламжлалт эм, эмийн бүтээгдэхүүнийг бий болгох чиглэлд онцгой анхаарч байгаа. Саяхан Австрийн Засгийн газрын буцалтгүй тусламж болох 7.5 сая еврогийн санхүүжилттэй төсөл манай сургууль дээр хэрэгжихээр болсон. Энэ дүнд бид олон улсын шаардлага хангасан монгол эмийн үйлдвэр барихаар төлөвлөөд ажиллаж байна" гэлээ.