Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудасны тоо, загварыг баталжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 61.1-д заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн сонгогчдын тоонд үндэслэн УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудасны тоо, загварыг баталж, батлагдсан тоо, загвараар хэвлүүлэхээр шийдвэрлэв.

Тус хорооны 23 дугаар хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан аймаг, нийслэлийн сонгуулийн хороод сонгуулийн зардлын тайланг аудитын байгууллагаар хянуулан дүгнэлтээ ирүүлсэн байдалтай танилцсан байна.

Ссонгуулийн тухай хууль тогтоомжид заасан тайлан мэдээ, холбогдох баримт бичгийг хүлээлцэж дууссан тул аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг татан буулгасан тухай шийдвэр гаргажээ.

 

 

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо