Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн дэвжээг Өнгөлсөн Б.Болортуяад СКАЙтел группийн зүгээс хүндэтгэл үзүүллээ

ikon.mn
2021 оны 9 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Даян дэлхийн эв нэгдлийн их наадам “Токио 2020” Зуны ХХХII наадмын Чөлөөт бөхийн төрөлд хүрэл медалийн эзэн болсон Б.Болортуяа, дасгалжуулагч Т.Сүхбаатар нарыг Скайтел группийн төлөөлөл болон Монголын Үндэсний Олимпийн Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Токио 2020 зуны Олимпийн Чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн  Б.Болортуяад 25,000,000 төгрөг, Монголдоо үйлчилгээний алтан дугаар, дасгалжуулагч Т.Сүхбаатар 5,000,000 төгрөг, мөн Монголдоо үйлчилгээний алтан дугаар, 20,000,000 төгрөгийн СКАЙтел болон СКАЙмедиа  үйлчилгээний эрхийн бичиг  гардууллаа.

Скайтел групп нь Монголын үндэсний олимпийн хорооны алтан түншээр 2012 оноос хойш ажиллан, Монгол улсын олимпийн шигшээ баг тамирчдаа үргэлж дэмжин ажилласаар ирсэн билээ.

 

Монголын үндэсний олимпийн хорооны алтан түнш СКАЙтел групп

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.