Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол охин цахим сүлжээгээр дамжуулан жендерийн эрх тэгш байдлыг хангахыг уриалж, "Азийн охидын шагнал" хүртлээ

ikon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө Ес дэх удаагийн Азийн охидын шагнал—Азийн элчин сайд охин (Asian Girls Ambassador) шагналын гэрчилгээг М.Нандинчимэгт гардуулж өгөв.

Ес дэх удаагийн Азийн охидын шагнал—Азийн элчин сайд охин (Asian Girls Ambassador) шагналын эзэн М.Нандинчимэгт шагнал гардуулах ёслолын ажиллагаа 9-р сарын 20-ны өдөр Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газарт зохиогдов. Энэ онд “Азийн элчин сайд охин” шагналыг хүртсэн Монгол охин М.Нандинчимэг шагналаа хүлээн авах үеэр түүний ээж, багш болон “Гүнж төв” ТББ -ын захирал нар байлцав.  Энэ нь өнгөрсөн жилээс хойш бас нэгэн Монгол охин өөрийн хүчин чармайлтаар жендерийн тэгш байдлыг хангахыг уриалж, өөрийн санаачлагаараа дэмжигдэж чадлаа.  

Эдүгээ 13 настай дунд ангийн сурагч М.Нандинчимэг охин жендерийн асуудал, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн нийтлэл, видеог олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах зорилгоор фэйсбүүк хуудас нээхээр төлөвлөж байгаа нь шүүгчдийн таашаалд нийцсэн бөгөөд тэрээр мөн охидыг цахим сүлжээгээр дамжуулан өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо өргөхийг уриалсан.

 

2021 оны "Азийн элчин сайд охин" шагналын эзэн М.Нандинчимэг дунд ангийн сурагч бөгөөд цахим хэрэгслээр дамжуулан жендерийн эрх тэгш байдлыг хангахыг уриалж, зохион байгуулагч болох Тайваний Ли шөн сангаас өндрөөр үнэлэгдэв.

М.Нандинчимэг шагнал гардан авч байх үеэрээ хэлсэн үгэндээ “Миний хувьд энэхүү шагнал гардан авсандаа маш их баяртай байна. Гэсэн хэдийч хөдөө орон нутаг алслагдсан бүс нутгуудад жендерийн тэгш байдал нийслэл Улаанбаатар зэрэг томоохон хотуудаас илт зөрүүтэй байдаг гэдгийг олж мэдсэн учир уг байдлыг сайжруулахын төлөө хүчин чармайлтаа оруулах хүсэлтйн байна.” гэв.

“Азийн охидын шагнал” уралдааныг зохион байгуулсан Тайваний хуулийн этгээд болох "Ли шөн нийгмийн халамжийн сан" (The Garden of Hope Foundation, товчилбол "Ли шөн сан") анх энэ оны 10-р сарын 2-нд болох шагнал гардуулах арга хэмжээнд Сингапур, Тайланд, Балба, Монгол зэрэг дөрвөн орны шагнал хүртэгсдийг Тайваньд урьж оролцуулахаар төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч цар тахлын нөхцөл байдлаас үүдэн тухайн улс дахь Тайваний төлөөлөгчийн газрыг өөрийн нэрийн өмнөөс уг шагналыг гардуулахыг хүссэн болно.

Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газар нь Тайваний идээ ундааг төлөөлөхүйц сувдан бөмблөгтэй сүүтэй цай, өндөгний шартай жигнэмэг, хан боргоцойтой жигнэмэг зэрэг Тайвань үндэсний амттанг тусгайлан бэлтгэж зочдоо дайлсан. Цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийг мөрдөх үүднээс  шагнал гардуулах ёслолыг аль болох энгийн байлгах зарчимд тулгуурлан зохион байгуулсан бөгөөд шагнал хүртсэн хүнээс гадна цөөн тооны хүмүүсийг урьж оролцуулсан юм.

 

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө уг шагнал гардуулах ёслолын үеэр үг хэлэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “М.Нандинчимэгт шагнал хүртсэнд нь баяр хүргэе. Монгол охин хоёр жил дараалан энэ шагналыг хүртэж байна. Энэ нь Монголд жендерийн тэгш байдлын талаарх мэдлэг мэдээлэл нэмэгдэж байгаагийн илрэл бөгөөд Монголын нийгэм ямар эрч хүчтэй, залуу үе нийгмийн сүлжээний шинэ технологийг чадварлаг ашиглаж буй байдал, шинэ арга хэрэгслээр даамжуулан өөрсдөө бүтээж өөрчлөх боломжтой гэдгийг харуулж байгаа юм. НҮБ-ын жендерийн эрх тэгш байдлын статистик мэдээллээс харахад Тайвань хүйсийн эрх тэгш байдлын үзүүлэлтээр энэ онд Азид нэгдүгээрт, дэлхийд зургадугаарт эрэмбэлэгдсэн. ”

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө мөн хэлсэн үгэндээ “Тайвань нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд  жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр жендерийн хэвшмэл ойлголт, өрөөсгөл ойлголтыг арилгах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн биеэ даасан байдал, шийдвэр гаргах оролцоог нэмэгдүүлэх, төрөөс явуулж буй янз бүрийн бодлогод жендерийн үзэл баримтлалыг тусгах чиглэлээр тууштай зүтгэсээр ирсэн гэдгээ онцлон тэмдэглэв.”

Тэрээр цааш хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд Тайваний засгийн газрын тэтгэлэг, эмнэлгийн ажилтнууд болон бусад засгийн газрын сургалтын хөтөлбөрүүдэд элсэн хамрагдаж буй Монгол эмэгтэйчүүдийн эзлэх хувь жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тайвань Монголын талууд боловсон хүчин чадавхижуулах, боловсролын солилцоог гүнзгийрүүлэх чиглэлээр хамтран ажилласаар байгаа бөгөөд энэ нь талуудад жендерийн тэгш эрхийн зорилгыг биелүүлэхэд тус болно хэмээн үзэж байна.”

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.