Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Шаардлагад аравдугаар сарын 1-н гэхэд хариу өгөхгүй бол Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг орон даяар эхлүүлнэ"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир "АН-ын зүгээс Ерөнхий сайдад хандан дараах шаардлагыг хүргүүлж байна.

  1. Шатахууны зах зээлийн үнэ болон импортыг бүрэн чөлөөлөх,
  2. Хоёр хөршид томилогдсон мэргэжлийн бус Элчин сайд нарыг нэн даруй эгүүлэн татах,
  3. Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт үр ашиггүй хөрөнгө оруулалт нэртэй луйврыг зогсоох,
  4. Ёс зүйгүй үйлдэл гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох.

Эдгээр шаардлагыг хүлээн авч, аравдугаар сарын 1-н гэхэд хариу өгөхгүй бол Засгийн газрыг огцруулах бүх нийтийн эсэргүүцэл тэмцлийг улс орон даяар эхлүүлнэ гэдгийг анхааруулж байна.

Жагсаал цуглаан хийх эрхийг хууль хүчний байгууллагыг ашиглан удаа дараа таслан зогсоох явдлыг АН тэвчихгүй бөгөөд ямар ч үед ямар ч аргаар иргэдийн эрхийг хамгаалахаа үүгээр мэдэгдэж байна" гэв.