Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбат: УИХ-ын чуулганыг нэн даруй хуралдуулж, үүссэн нөхцөл байдлыг яаралтай авч хэлэлцэх шаардлагыг хүргүүлж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат "УИХ-ын чуулганыг нэн даруй хуралдуулж, үүссэн нөхцөл байдлыг яаралтай авч хэлэлцэх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна. 300 гаруй мянган хүн халдвар авч, 1,000 гаруй хүн нас барлаа. Монгол Улс тэр чигтээ бензингүй болсон ийм үед гадуур зугаалах эрх байхгүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд ийм нөхцөл байдал үүсэж байгаагүй. Асуудал үүссэн ч шийддэг байсан. 

Ерөнхий сайдад хариуцлагаа хүлээх шаардлагыг хүргүүлнэ. МАН-ын 100 жилийн ойг тэмдэглэж, Ерөнхийлөгчийн сонгууль, уул овоо тахих нэрийдлээр эрх баригчид халдварыг ихэсгэсэн. Үүнийхээ төлөө Монголын ард түмнээс төрийн гурван өндөрлөг уучлалт гуйх ёстой. Эрх баригчдаас хариуцлага нэхсэн байдлаар бид ажиллана" гэв. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Монгол Улсын эдийн засаг, эрүүл мэндийн нөхцөл байдал хүнд үе дээр ирлээ. Цар тахал гээд дэлхий нийтээрээ хүнд байдалд байхгүй байна. Урд хөрш гэхэд эдийн засаг нь нэг их наяд төгрөгийн өсөлт үзүүлээд эхэлсэн.

Эрх баригчдад ямар нэгэн эрх мэдэл дутаагүй. Гэтэл нөхцөл байдал дээрдсэнгүй. Шатахуун бол олон асуудлын нэг илрэл. Үүний цаана тэсрэхэд бэлэн олон асуудал бий. Тиймээс эрх баригчид бодлогын алдаагаа засах ёстой" гэлээ.