Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Амазон компани вакцинжуулалтад бүрэн хамрагдсан ажилчдаа $100,000 болон автомашинаар шагнажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын томоохон компаниуд ажилчдаа коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулахын тулд янз бүрийн урамшууллын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал онлайн худалдааны аварга компани Амазон вакцинжуулалтад бүрэн хамрагдсан ажилчдынхаа дунд өндөр шагналтай сугалаа зохион байгуулж байгаа ажээ.

АНУ-д нийт 950,000 ажилтан, албан хаагчтай Амазон компани энэхүү сугалаагаа “Max-Your-Vax” хэмээн нэрлэж, харилцагчидтай нүүр тулдаг бизнесийн тэргүүн фронтын ажилчдаа хамруулсан байна.

Даваа гарагийн байдлаар Амазоны агуулахын дөрвөн ажилчин, тус компанийн салбар болох Whole Foods супермаркетын нэг ажилчин тус бүр $40,000 хүртэл үнэ бүхий шинэ автомашин хожжээ.

Өнгөрсөн долоо хоногт Амазоны хоёр ажилчин, Whole Foods-ийн нэг ажилчин тус бүр $100,000-ын бэлэн мөнгө хожсон тухай тус компанийн эх сурвалж мэдээлсэн байна.

Аравдугаар сарын 7, 14-ний өдрүүдэд $500,000-ын хоёр супер шагналын эзнийг тодруулахаар болжээ.

Сугалаанд оролцохын тулд ажилчид вакцины бүрэн тунд хамрагдсаныг батлах гэрчилгээгээ Амазон компанийн дотоод порталд хуулж оруулах ёстой гэнэ.

Өндөр шагналуудаас гадна цалинтай амралт эдлэх зэрэг бусад шагналууд байгаа ажээ.

 

Эх сурвалж: Business Insider