Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор аймгийн Богд суманд 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

09:42 2021/09/23

Баянхонгор аймгийн Богд сумаас баруун зүгт 15 километрын зайнд есдүгээр сарын 23 буюу өнөөдөр 08:03:48 цагт (Улаанбаатарын цагаар) 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн болохыг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. 

09:13 2021/09/23

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 23-ны 08:03 цагт газар хөдөллөө.

Тодруулбал, газрын гадаргаас 10 километрийн гүнд хөдлөлт болсон бөгөөд хүч нь 4.9 магнитуд (АНУ-ын томьёоллоор) байна.

Газар хөдлөлт болсон солбицол: 44.977°N 100.596°E

Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөвлөмж

  • Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Эсвэл жин овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай хананд очиж суу.
  • Гудамжинд явж байхад тань газар барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол, нээлттэй, задгай талбай олж зогс
  • Гадагш гарах гэж яарах хэрэггүй. Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
  • Хаалгаа онгойлгох, Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
  • Цахилгаан болон хийн зуухыг салга. 
  • Дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээний газар олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг тул тайван байж, тухайн байгууллагын ажилтны зөвлөгөөг дага.
  • Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогс. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.

 

Эх сурвалж: U.S.Geological Survey

09:42 2021/09/23

Баянхонгор аймгийн Богд сумаас баруун зүгт 15 километрын зайнд есдүгээр сарын 23 буюу өнөөдөр 08:03:48 цагт (Улаанбаатарын цагаар) 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн болохыг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.