Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай улсад бүртгэгдэж буй КОВИД-19 халдварын тоог мэдээлэхдээ ДЭМБ буруу тооцоолол хийсэн тул залруулга гаргана"

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн хэдэн өдөр манай улсад бүртгэгдэж буй коронавируст халдварын тоон мэдээллийг ДЭМБ болон ЭМЯ-наас зөрүүтэй мэдээлэх болсон. 

Үүнтэй холбоотойгоор ДЭМБ болон ЭМЯ-ны төлөөлөл уулзалт зохион байгуулж ДЭМБ буруу тооцоолол хийсэн тул залруулга гаргахаа илэрхийлсэн. ДЭМБ манай улсын халдварын 2-3 хоногийн тоон мэдээллийг нэгтгэж зарласан байсан тул залруулга гаргахаа илэрхийлсэн гэдгийг Засгийн газраас мэдээллээ. 

Сүүлийн өдрүүдэд манай улсад өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2,500-3,000 орчим байгаа бол ДЭМБ-аас 5,000 орчим хэмээн мэдээлж байсан юм.