2021/12/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-14°
19:00
S29
-12°
20:00
S29
-11°
21:00
S29
-11°
22:00
S29
-11°
23:00
S29
-11°
00:00
S26
-11°
01:00
S30
-11°
02:00
S30
-9°
03:00
S30
-7°
04:00
S30
-5°
05:00
S30
-3°
06:00
S30
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 61 сарын хугацаанд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барина

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж албажууллаа.

Тодруулбал, Ховд гол дээр байгуулах 90 мВт-ийн хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажил эхэллээ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Ховд гол дээр барих анхны судалгааг 1964 онд ОХУ-ын мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг. Бид 2018 оноос уг судалгаанд үндэслэж дахин тооцоог хийгээд ийнхүү баталж, эцсийн шийдвэрийг гаргасан.

Уг төсөл хөтөлбөрийг БНХАУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэнэ.

Бидний хийсэн тооцооллоор тухайн төслийн өртөг нийтдээ 288 сая ам.долларын төсөвтэй байсан.

Усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн тендерийг зээлийн хэлэлцээрийн дагуу зээл олгогч талын энэ төрлийн туршлагатай компаниудын дунд явуулахад БНХАУ-ын төрийн өмчит компани шалгарсан.

Тендерт шалгарсан компани 271 сая доллароор төсөвт өртгөөс 14 сая төгрөгөөр хямдарсан бөгөөд барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр болсон” гэв.

"Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор манай улс баруун бүсийнхээ эрчим хүчийг дотоодоос бүрэн хангах боломжтой"

Үргэлжлүүлэн "Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор манай улсын баруун бүс болоод Алтай, Улиастайн эрчим хүчний системийг дотоодоос бүрэн хангах боломжтой болно.

Өнөөдрийн байдлаар баруун бүсийн эрчим хүчний системд холбогддог хэрэглэгчид нийт хэрэглэж буй эрчим хүчнийхээ 70 орчим хувийг ОХУ-аас импортоос авч байгаа. Бид өнөөдөр зарим бараа үйлчилгээг импортоор авахын сөрөг талыг нийгмээрээ мэдэрч байна.

Одоогоор манай улс эрчим хүчний тодорхой хэрэгцээгээ импортоор хангаж байгаа энэ байдал баруун бүсийн хувьд хязгаарлагдаж, дотоодоос бүрэн хангах боломжтой болно.

Дэлхий улс орнууд цахилгаан, дулаанаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангадаг болж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС энэ жишигт нийцсэн эх үүсвэр бөгөөд монголчууд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ ийнхүү биелүүлж байна гэж ойлгож болно" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/282197973736386

 

x