Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод халдварын тархалт өнгөрсөн хоёр жилийн дээд түвшинд хүрлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн дельта хувилбарын тархалт сүүлийн сар орчмын хугацаанд эрс нэмэгдэж, Улаанбаатар хотод дээд хэмжээнд хүрээд байна.

Тодруулбал, өнөөдөр Улаанбаатар хотод 1,896 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахал анх бүртгэгдэж эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор шинээр илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Үүнээс өмнө зургаадугаар сард гарсан халдварын давлагааны үеэр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр Улаанбаатарт дээд тал нь 1,876 тохиолдол бүртгэгдэж байв.

 

Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй.

Тодруулбал, өнгөрсөн саруудад зарим аймагт халдвар нэмэгдэж болсон шалтгаан бүсийн наадам, аялал зугаалга, найр наадам зэрэг олон хүн бөөгнүүлсэн арга хэмжээтэй холбоотой гэдгийг Эрүүл мэндийн яамны хурлын үеэр мэргэжилтнүүд анхааруулж байсан юм.

Халдварын тархалт өндөр байгаа энэ үед иргэд амны хаалтаа тогтмол зүүж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байна.