Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Бөмбөгөр худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцын цахилгаан шатыг засаж эхэлжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Гүүрийн байгууламж, нүхэн гарцын байгууламжийн ашиглалт, үйлчилгээний ажил”-ын хүрээнд Чингэлтэй дүүрэг, Бөмбөгөр худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцны цахилгаан шатны фасадны засварын ажлыг эхлүүлжээ.
 
Тус гүүрэн байгууламжийн лифтний хонгилын дээврээр ус чийг орсноос бүхээгийн оройн хэсэг дэх метал хийц, эд ангиуд зэвэрсэн нь техникийн шаардлага хангахгүй, зориулалтын бус целлиод материал болохоор хөлдөлт, гэсэлтийн үед агшиж тэлж гарсан нүхээр нь ус орсноос үүдэн цахилгааны гэмтэл гарах, гал гарах магадлалтай тул засварлах шаардлагатай гэж үзээд Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрийн 07/104/36 тоот дүгнэлтээр зогсоосон байна.
 
Энэ онд хонгилыг засварлах хөрөнгийг шийдвэрлэсэн тул “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аар гэрээгээр гүйцэтгүүлж байгаа аж.
 
 
 
 
Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба