Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстан улс ОХУ-аас тусдаа олон улсын утасны код авахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Зөвлөлт Холбоот Улсын олон улсын утасны код +7 байсан бөгөөд тус улсыг задарсны дараа уг кодыг зөвхөн ОХУ ба Казахстан улсууд өвлөж үлдсэн юм.

Харин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан бусад бүх улс тусгаар тогтнохдоо шинээр утасны кодтой болцгоожээ. 

Өчигдөр Казахстан улсын дижитал хөгжлийн яам +997 олон улсын утасны код авахаар төлөвлөж байгаагаа зарласан байна.

Шинэ кодыг олон улсын харилцаа холбооны сүлжээнд 2023 оны нэгдүгээр сараас хэрэглэж эхлэх гэнэ. Шилжилтийн эхний хоёр жил хоёр кодыг давхар хэрэглэх ба 2025 оноос зөвхөн шинэ кодоор залгадаг болох ажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe