2021/10/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.11₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-4°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-3°
05:00
S31
-3°
06:00
S31
-4°
07:00
S31
-5°
08:00
S32
-5°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
11°
15:00
S32
11°
16:00
S32
11°

Их Британийн ерөнхий сайд зургаан хүүхэдтэйгээ анх удаа хүлээн зөвшөөрөв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон зургаан хүүхдийн эцэг гэдгээ өчигдөр анх удаа хүлээн зөвшөөрчээ.

Тэрбээр НҮБ-ын ерөнхий ассемблейн чуулганд оролцохоор АНУ-д ирээд байхдаа NBC Today шоунд оролцсон бөгөөд энэ үеэр хүүхдийнх нь тоог асуусан сэтгүүлчийн асуултад хариулсан байна.

Жонсон өмнө нь олон удаа ийм асуултад хариулахаас зайлсхийж байжээ.

Олон жилийн турш Британийн улс төрд Борис Жонсоны хүүхдийн тоо ярианы нэг сэдэв болсоор ирсэн юм.

Тэрбээр анхны эхнэр Марина Уилертэй амьдарч байхдаа дөрвөн хүүхдийн эцэг болжээ. Харин гэр бүлээс гадуур харилцаанаас нь төрсөн нэг охин байдаг гэх цуурхал олон жил яригдсан байна.

Энэ оны эхээр гэрлэсэн одоогийн эхнэр Кэрри нь 2020 оны дөрөвдүгээр сард Уилфред нэртэй хүү төрүүлсэн юм. Тухайн үед Жонсон коронавирусийн халдварын улмаас хүндээр өвчилж, эрчимт эмчилгээний тасгаас дөнгөж гараад байсан тул амийг нь аварсан эмчийн нэрийг хүүдээ өгч, хүндэтгэл үзүүлж байв.

Олон жилийн турш ярихаас зайлсхийдэг байсан нууц хүүхдээ Жонсон яагаад хүлээн зөвшөөрөх болсон нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: CNN

 

x