2021/10/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.11₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-4°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-3°
04:00
S31
-3°
05:00
S31
-3°
06:00
S31
-4°
07:00
S31
-5°
08:00
S32
-5°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
11°
15:00
S32
11°

Афганистаны хөлбөмбөгийн охидын шигшээ багт Португаль улс орогнол олгожээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг

Афганистаны хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн охид гэр бүлийн хамт Португаль улсад цагаачилжээ.

Ням гарагийн орой багийн 26 гишүүн болон тэдний гэр бүлийнхэн, Афганий хөлбөмбөгийн холбооны ажилтнуудыг оролцуулаад нийт 80 хүн тусгай үүргийн нисэх онгоцоор Португалийн нийслэл Лисбон хотод газардсан байна.

Талибаны цэргүүдээс олон хоногийн турш нуугдаж байсан 14-16 насны охидыг гадаадад цагаачлуулахаар олон улсын хүний эрхийн байгууллагууд, хувь хүмүүс нэгдэж, Operation Soccer Balls нэртэй ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

Тэд хөлбөмбөгчин охидыг хүлээж авах улс орныг хайсны эцэст Португаль улсын засгийн газар улс төрийн орогнол олгохыг зөвшөөрчээ.

“Бүх зүйл маш хурдан болж өнгөрлөө. Афганд байгаа манай хүн бидэнд ердөө гуравхан цагийн хугацаа байгааг хэлсэн. Хором бүр маш үнэтэй байлаа” гэж ажиллагааг зохион байгуулсан хүмүүсийн нэг, АНУ-ын Тагнуулын Төв Газар, Агаарын Зэвсэгт хүчинд алба хааж байсан Ник Маккинли ярьжээ.

Тэрбээр Даллас хотод DeliverFund нэртэй төрийн бус байгууллага байгуулсан нь 50 афган гэр бүлийг АНУ-д суурьшуулах ажлыг зохион байгуулсан юм байна.

Наймдугаар сарын дундуур нийслэл Кабул хотыг эзэлж авсан Талибанчууд олон улсын тавцанд шинэ дүр төрх бүрдүүлэхийг хичээж байгаа ч афганчуудын ихэнх нь тэдний 1996-2001 онд тогтоож байсан харанхуй бурангуй дэглэмийг мартаагүй байгаа.

Эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох эрх Талибаны шинэ дэглэмийн үед хангагдах эсэх нь одоо болтол эргэлзээтэй байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

x