Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Чинбат: Манай төв “TOYOTA” логотой бүх автомашинд нээлттэй

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн автомашины зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг “ТОЁОТА  МОТОР КОРПОРАЦИ”-ийн засвар үйлчилгээний төвийг М-Си-Эс Группийн охин компани болох “Топ Моторс” компани ашиглалтад оруулснаар М-Си-Эс Групп албан ёсоор автомашины зах зээл дэх томоохон тоглогчдын нэг боллоо.

Тус төв Тоёота брэндийн олон улсын чанарын стандартыг эх орондоо нутагшуулж, тав тухтай орчинд хамгийн орчин үеийн үйлчилгээг санал болгохын зэрэгцээ саарал ус ашиглах технологийг хэрэгжүүлж буйгаараа онцлогтой. Ингээд засвар үйлчилгээ хариуцсан ерөнхий менежер Ц.Чинбат эрхэмтэй өрнүүлсэн яриагаа хүргэе.



-Сайн байна уу, юуны түрүүнд та Топ Моторс компанийн тухай танилцуулна уу.

Манай компани “ТОЁОТА  МОТОР КОРПОРАЦИ”-ийн албан ёсны эрхтэйгээр “Тоёота” брэндийн бүх загварын автомашины засвар үйлчилгээ, сэлбэг эд ангийн худалдааны дилерийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Өмнө нь Мөнххада, Таванбогд гэсэн албан ёсны 2 дилер компани байсан бол одоо нэгээр нэмэгдэж 3 болж байгаа гэж ойлгож болно.  

 

Одоогийн байдлаар 2S сертификатыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь албан ёсны засвар үйлчилгээ болон сэлбэг борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах сертификат юм. Тодорхой хугацааны дараа 3S буюу автомашины борлуулалт нэмэгдэхээр төлөвлөгдсөн байгаа. Засварын төвийн хувьд нэгэн зэрэг 18 автомашинд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай.

-ТОП МОТОРС компанийн “Тоёота Төв” ямар онцлогтой вэ?

Зөвхөн манай дилер компаниас худалдан авсан автомашинд үйлчилнэ гэж хязгаарлахгүйгээр бүх төрлийн автомашины засвар үйлчилгээг үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, “Toyota” логотой бүх л автомашин манай төвд үйлчлүүлэх бүрэн боломжтой. Одоогийн байдлаар бид  дараах үйлчилгээг санал болгож байна.

  • Оригинал сэлбэгийн худалдаа, зөвлөгөө, захиалга
  • Урсгал засварын багц үйлчилгээ
  • Улирлын болон хуваарьт үйлчилгээ
  • Автомашины гүйлт болон насжилтад нийцсэн багц үйлчилгээ
  • Бүх төрлийн оношилгоо
  • Тэнхлэг тохиргоо
  • Автомат машин угаалга
  • Кузов засвар

-“ТОЁОТА  МОТОР КОРПОРАЦИ”-ийн зүгээс албан ёсны дилерүүддээ тавьдаг стандарт, шаардлагуудын тухай хуваалцахгүй юу.

“ТОЁОТА  МОТОР КОРПОРАЦИ”-ийн зүгээс ‘БҮХ ЗҮЙЛ ТОДОРХОЙ БАЙХ’ концепцын дагуу шаардлагууд тавьдаг. Үүнд юу ордог вэ гэвэл, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлэхэд ямар ч саадгүй байх, бүх замын чиглэл, тэмдэглэгээг ил харагдахуйц байршуулах, гэрэлтүүлэг, самбарыг стандартын дагуу гүйцэтгэх гэх мэт багтдаг. Түүнчлэн, зогсоол хоорондын зай, лоунжид байрлах хүмүүсийн суудал гээд нарийн стандартыг цогцоор нь нэвтрүүлэх үүрэг хүлээлгэдэг. Манай төв цаанаас ирсэн бүх шаардлагыг хэрэгжүүлж, хэрэглэгчдэдээ олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ хүргэх нөхцөлийг 100 хувь бүрдүүлж чадсан.

-Уг барилгын архитектур хийц болоод интерьер дизайныг ямар шийдлээр гүйцэтгэсэн бэ?

Архитектур төлөвлөлтийг М-Си-Эс проперти ХХК гүйцэтгэсэн бөгөөд интерьер дизайныг Нэкст Натур ХХК-ийн хамт олон тохижуулсан. Ерөнхийдөө уужим саруулхан сэтгэгдэл төрүүлэхүйц нээлттэй орон зайг эрхэмлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдэд бүх зүйл ил харагдахаар төлөвлөсөн. Мөн олон улс даяар алдартай Тоёота брэндийн илэрхийлэмжийг дотор, гадна талдаа бүрэн шингээхийг зорин ажилласан.

 

Үйлчлүүлэгчийг угтах хэсгээс эхлээд л хашаа хайрс байхгүйг анзаарч болно. Дотогш орж ирэхэд цааш засварын төвийг нэвт харж болохоор орон зайг хуваарилсан нь нээлттэй төлөвлөлтийн гол онцлог юм. Үйлчлүүлэгч автомашинд нь ямар үйлчилгээ хийгдэж буйг цонхоор ажиглаж, хяналт тавих бүрэн бололцоотой.  

-Засварын багийн тухай танилцуулж өгнө үү.

Манай төвийн засварын багт нийт 10 гаруй хүн ажиллаж байна. Ерөнхий инженерийн тухайд гэхэд Монгол улсад анхны Тоёота автомашин орж ирэх үеэс эхлэн засвар үйлчилгээг хариуцан ажилласан туршлагатай, бусад Тоёота засварын төвийн анхны ажилчдыг бэлтгэж байсан хүн ажилладаг. Түүнчлэн, дизель хөдөлгүүр, түлшний систем, цахилгааны оношилгоо гэх мэт чиглэл бүрээр Япон улсад Тоёота автомашины засварын албан ёсны сургалтад сурч мэргэшсэн засварчид бий. Иймд үйлчлүүлэгчдийн автомашинд учирсан гэмтлийг найдвартай оношилж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх болно. Эцэст нь, засвар дуусаж үйлчлүүлэгчид автомашиныг хүлээлгэн өгсний дараа бид “ТОЁОТА МОТОР КОРПОРАЦИ”-ийн албан ёсны стандартын дагуу 6 сарын баталгаат хугацааг тухайн засварын ажилдаа олгодог.

-Ашиглаж буй шинэ технологи, тоног хэрэгслийнхээ талаар уншигчдад тайлбарлаж болох уу?

Манай төв саарал усыг дотооддоо ашиглах ухаалаг системтэй баригдсан. Ингэснээр засвараас гарч буй автомашины угаалга, цэвэрлэгээ зэрэгт усыг дахин боловсруулж ашиглаж байгаа юм. Цаашид хог хаягдлаа ялган ангилж, дахин боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна. Харин засвар үйлчилгээний хувьд автомашины оношилгооны найдвартай тоног төхөөрөмж, засварын ажлыг хөнгөвчлөх багаж хэрэгсэл, хамгийн орчин үеийн дугуй засвар зэргийг бид ашиглаж байна.

Ярилцсанд баярлалаа, танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Хаяг:  Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сангаас баруун зүгт, Энхтайваны өргөн чөлөө, төв зам дагуу байрласан.

Ажлын цаг: Даваа-Ням 09:00 -18:00 цаг

Холбоо барих утас: 7777-8090

www.facebook.com/ToyotaTopMotors/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.