Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Унгар улсын төрийн дээд шагналаар дөрвөн эрхмийг шагналаа

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Унгар улсын ерөнхийлөгчийн зарлигаар тус улсын төрийн дээд шагналаар Монгол Улсын дөрвөн иргэнийг шагналаа. 

Монгол-Унгар хоорондын шинжлэх ухаан, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, Унгарын түүх соёлыг Монгол Улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа эрхмүүдэд Унгар улсын ерөнхийлөгч Адер Яаношийн зарлигаар “Хүлэг баатрын гавьяаны загалмай”, “Төрийн гавьяаны алтан загалмай”, “Төрийн гавьяаны мөнгөн загалмай” шагнасан байна. Тодруулбал, 

  • Монгол Улсын Гавьяат багш, Ардын багш Ц.Өнөрбаянд “Хүлэг баатрын гавьяаны загалмай” төрийн дээд шагнал,
  • Унгар-Монголын Найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч М.Бат-Очирыг “Төрийн гавьяаны алтан загалмай” төрийн дээд шагнал,
  • Унгарын алдарт зохиолч Ференц Молнарын “Паулын гудамжны хөвгүүд” номыг монгол хэлнээ орчуулсан орчуулагч Л.Гэрэлмаа, редактор Л.Энхтуул нарыг “Төрийн гавьяаны мөнгөн загалмай” төрийн дээд шагналаар тус тус шагнав. 

Дээрх шагналаар өмнө нь Унгар улсын Өргөмжит консул Ч.Гантулга, УИХ-ын гишүүн, Унгар-Монголын Парламентын бүлгийн дарга асан Ж.Батзандан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар нарын эрхмүүд шагнагдаж байжээ.

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг