Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Эх түүхээр аялуулсан өглөөний музей

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

"Өглөөний музей-Эх түүхээрээ аялахуй" сэдэвт Монголын Үндэсний музейгээс зохион байгуулж буй арга хэмжээ өнөөдөр өглөө 06:00-08:00 цагт боллоо.

Энэхүү арга хэмжээнд Монгол улсын хосгүй үнэт үзмэр "Алтай ятга"-ыг танилцуулж, сэргээсэн ятгын аялгууг хөгжимдөн, Их Хориг уулын археологийн малтлагаар илрүүлсэн ваартай өрөм, шар тос, алтан эдлэл  зэрэг ховор олдворуудыг толилуулав. 

Мөн "Гамма" гэрэл зургийн агентлагтай хамтран Ардын хувьсгалын 100 жилийн ойд  зориулсан "Гэрлээр бичсэн нэгэн зуун" гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол угсаатны хувцасны танилцуулга үзүүлбэр, уламжлалт тоглоом наадгай боловсролын хөтөлбөр зэрэг олон талт соёлын ажиллагаа зохион байгуулагдлаа. 

ХХ зуунд монголчуудын хувьд тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдлаа баталгаажуулах, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн олж авах тэмцлийн жилүүд үргэлжилсэн юм. Тухайлбал, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар харийн эрхшээл ноёрхлоос ангижран  тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалаар монголын ард түмэн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлсэн бол 1990 оны хувьсгал нь 1911, 1921 оны хувьсгалаар тавигдаж, хэрэгжиж байсан үндсэн бодлого, гадны нөлөөллийн улмаас тасарсан завсрын гажуудлыг засаж, улс орноо хүн төрөлхтний нийтлэг голдрилоор хөгжүүлэх, ардчилсан нийгэм байгуулах замд оруулсан. 

ХХ зууны түүхэн үйл явдлуудыг гэрчлэх гэрэл зургууд Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. 

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг