Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт Дундговь аймагт халдварын хамгийн олон буюу 297 тохиолдол бүртгэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт 280,540 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 55.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 44.2 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Харин үлдсэн 0.7 орчим хувь нь гаднаас зөөвөрлөгдсөн болон эмнэлгээс шалтгаалсан халдвар гэж үзэж буй.

 

Өнөөдрийн байдлаар орон нутагт бүртгэгдсэн халдвар нийтдээ 124,234 болоод байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 2,543 хүн шинээр халдвар авснаас 1,201 нь орон нутгийн иргэд байгаа юм.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал өнгөрсөн хоногт Дундговь аймагт хамгийн олон буюу 297 хүн шинээр халдвар авчээ. Ингэснээр тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдол 4,065 болж нэмэгдлээ.

Тодруулбал, 46,981 хүн оршин суудаг тус аймгийн 8.6 хувь нь COVID-19-ийн халдвараар өвчилсөн байна.

Түүнчлэн Булган аймагт 113 тохиолдол шинээр илэрсэн бол Завхан аймагт халдвар нэмэгдээгүй байна. Харин бусад аймагт 100-аас доош тохиолдол бүртгэгджээ.

Халдварын нөхцөл байдал хүн амын хөдөлгөөн, бөөгнөрлөөс хамаарч өөрчлөгддөг гэдгийг мэргэжлийн байгууллагаас тайлбарладаг.

Үүнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд шинээр илрэх тохиолдлуудын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод дангаар бүртгэгдэж эхэлсэн. Гэсэн хэдий ч зарим аймагт халдварын тархалт өндөр хэвээр байсаар байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр: