Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзана

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр шатахуун импортлогчид болон салбарын сайдтай уулзахаар болжээ.

Сүүлийн өдрүүдэд иргэдийн өргөн хэрэглэдэг авто бензин хомсдож, ихэнх шатахуун түгээх станц АИ-92 бензин дууссан гэдэг бичигнээс өөр тайлбаргүй байгаа.

Ашигт малтмал, газрын тосны газраас ч авто бензин хомсдох болсон шалтгааны талаар тайлбар, мэдээлэл хийхгүй байгаа билээ. 

Тэгвэл Ерөнхий сайдын өнөөдрийн уулзалт үр дүнд хүрч, ямар нэгэн шийдвэр гарах болов уу гэдэг хүлээлт үүсгээд байна.