Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск АНУ-ын ерөнхийлөгчийг “нойрмог” гэж шоглов

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт SpaceX компани түүхэнд анх удаа дан энгийн хүмүүсээс бүрдсэн багийг сансарт амжилттай нисгэсэн билээ.

Энэхүү амжилтыг хэвлэл мэдээлэл, олон нийт шагшин магтаж, SpaceX-ийн гүйцэтгэх захиралд баяр хүргэсээр байгаа. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден одоогоор энэ үйл явдалтай холбоотой ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Өчигдөр Твиттер сүлжээний нэг хэрэглэгч Жо Байден яагаад одоо хүртэл амжилтыг нь онцлохгүй байгааг Илон Маскаас асуужээ.

Маск хариуд нь “Тэр унтаж байгаа” (He’s still sleeping) гэж хошигносон байна.

АНУ-ын түүхэнд хамгийн өндөр насандаа ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн болох Байденыг өрсөлдөгч Дональд Трамп “Нойрмог Жо” хэмээн шоглож байсан удаатай.

Долдугаар сард мөн өөрийн хөгжүүлсэн хөлгөөр сансарт нисээд ирсэн дэлхийн хамгийн баян хүн Жэф Безос өөрийн өрсөлдөгч Илон Маскд сошиал хуудсаараа дамжуулан баяр хүргэж байв.

Жо Байдены томилсон NASA-гийн захирал Билл Нелсон “дэлхийн нам өндрийн тойрог замыг бизнест нээлттэй болгосон” Илон Маскд бас баяр хүргэж байжээ.

Эх сурвалж: CNN