Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Huawei ухаалаг цагийг Мобикомоос хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдан авах боломжтой боллоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 21
Сурталчилгаа

Мобиком Корпораци нь Huawei брэндийн утаснуудыг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг байсан бол шинээр Huawei GT 2 Pro загварын ухаалаг бугуйн цагийг онлайн болон салбар дэлгүүрүүдээрээ худалдаалж эхэллээ. Та энэхүү цагийг Мобикомоос бэлнээр болон урьдчилгаа төлбөргүйгээр, хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдан авах боломжтой юм.

Ингээд тансаг дизайн, спорт, эрүүл мэндийн дэвшилтэт мониторинг бүхий шинэ HUAWEI WATCH GT 2 Pro-той ойроос танилцацгаая.

Загвар

 

HUAWEI GT 2 Pro нь минимал загвартай хэдий ч ямар ч хүний амьдралын хэв маягт тохирох , маш бат бөх ухаалаг цаг юм. Цагны нүүрийг индранил чулуугаар, хүрээг титанаар хийсэн тул ямар ч спорт, ямар ч дасгал хөдөлгөөн, ямар ч орчин нөхцөлд гадна гэмтлээс найдвартай хамгаалагдана. Чулуун дэлгэц, титан хүрээний хослол нь бат бөх, удаан эдэлгээг бий болгоод зогсохгүй дээд зэрэглэлийн үзэмж, мэдрэмжийг бэлэглэнэ. 

Цагны дэлгэц нь далайн түрлэг, нар, сар, одны байрлалыг харуулсан схемчилсэн зураг, цаг агаар хэмжигч, луужин ч болж хувирдаг сонирхолтой элемент, дүрслэл бүхий 200 гаруй сонголттой.

 

Функцуудын онцлог

- Анхан шатнаас эхлээд мэргэжлийн түвшин хүртэлх бүх төрлийн дасгалын горим:  HUAWEI WATCH GT 2 Pro нь шинэ суралцагч, эсвэл мэргэжлийн тамирчнаас үл хамааран өөрт тохирсон дасгал хөдөлгөөнөө сонгох олон төрлийн горимтой. Спортын анхан шатнаас мэргэжлийн түвшин хүртэлх 100 гаруй дасгалын горим үүнд багтана. Цана, гүйлт, снөүбоард, гольф зэрэг спортын шинэ төрлүүд ч багтсанаараа онцлог. Тухайлбал, цанаар гулгах горимд хэрэглэгчийн дундаж хурд, тухайн зай, туулсан зам, хичээллэх үеийн зүрхний цохилт, цусны хүчилтөрөгчийн ханалт болон бусад үзүүлэлтийг тогтмол хянах бөгөөд амин үзүүлэлт хэвийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангах үүднээс чичиргээт сануулагч автоматаар ажилладаг.

- Экстрем спорт сонирхогчдод нэн таатай: HUAWEI WATCH GT 2 Pro дээр төрөл бүрийн экстрем спортын горимууд багтсан байдаг. Дасгал эхэлмэгц зургаан төрлийн дасгалыг ухаалгаар таньж, тухайн дасгалд тохирсон хяналтын функц ажиллаж эхэлнэ.

 

- Аюулгүйн зааварчилгаа: Ялангуяа гадна талбайн спортоор хичээллэгч нарт зориулсан аюулгүй байдлын зааварчилгааг өгдөг. Жишээ нь, нар мандах, жаргах, сарны үе, далайн түрлэг, цаг агаарын онцгой нөхцөл байдлын мэдээллүүд, түүнтэй холбоотой сэрэмжлүүлгийг цаг тухай бүрд нь авах боломжтой.

- Системчилсэн гүйлтийн курс: Ковидын онцгой нөхцөл байдлаас үүдэн олон хэрэглэгч  гэрийн нөхцөлд ганцаарчилсан дасгал хийж, виртуал дасгалжуулагчийн хувийн сургалтад суух эрэлт ихэссэн. Huawei нь спортлог хэрэглэгчдийнхээ ганцаарчилсан бэлтгэлийн үр дүнг улам сайжруулах зорилгоор удирдан чиглүүлэх 10 гаруй системчилсэн бэлтгэл бүхий гүйлтийн курсыг ухаалаг цагандаа суулгажээ.

Эрүүл мэндийн мэргэжлийн хяналт

Huawei нь шинэ HUAWEI WATCH GT 2 Pro дээр эрүүл мэндийн хяналтын горимуудыг цоо шинэ түвшинд гаргажээ.

Дэвшилтэт технологийн шийдэл бүхий зүрхний бичлэг: HUAWEI TruSeen™ 4.0+ зүрхний цохилтыг хянах сайжруулсан технологийг 6-in-1 LED линз болон индранил шилэн артай хослуулснаар цаг хэрэглэгчийн гарт илүү сайн сууж, зүрхний цохилтыг хамгийн дэвшилтэт түвшинд, маш өндөр нарийвчлалтай унших боломж олдож байна. Энэхүү цаг нь гүйх, усанд сэлэх гэх мэт ямар ч спортоор хичээллэх явцад зүрхний цохилтын хэмжилтүүдийг цаг тухай бүрд нь хийж байдаг. Ингэснээр хэрэглэгчид хэвийн үеийн зүрхний цохилт, дасгалын үеийн зүрхний хэм хэмжилтээ өндөр нарийвчлалтайгаар хянах боломжийг өгнө. Мөн зүрхний хэт ачаалал болон зүрхний цохилт багасах тохиолдолд дуут дохио өгч, хүчилтөрөгчийн хэрэглээ, нөхөн сэргээх хугацаа зэргийг зааварчлах болно.

Эрүүл мэндийн цогц бөгөөд тогтмол хяналт: HUAWEI WATCH GT 2 Pro нь зүрхний цохилтын 24 цагийн хяналт, зүрхний цохилтын хэвийн бус байдлын мэдэгдэл, нойрны чанарын хяналт, бүтэн өдрийн стрессийн хяналт, цусны хүчилтөрөгчийн ханалт (SpO2) зэрэг эрүүл мэндийн хяналтын цогц системтэй.

Үнэ ба худалдан авах боломж

HUAWEI WATCH GT 2 Pro нь матт саарал өнгөний сонголттойгоор 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Мобикомын салбарууд болон Мобикомын онлайн дэлгүүрээр 899,000₮-өөр худалдаалагдаж эхэллээ.

Та бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягуудаас авах боломжтой.

Веб: https://www.mobicom.mn/mn/

     https://consumer.huawei.com/mn/wearables/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.