Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Аймгуудаас Сэлэнгэд хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бол Баянхонгор, Өвөрхангайд хоёр хоног халдвар нэмж илрээгүй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 2,851 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Үүний 1,168 нь буюу 41 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал өнгөрсөн хоногт Сэлэнгэ аймагт хамгийн олон буюу 207 хүн шинээр халдвар авчээ.

Түүнчлэн Дундговь аймагт 119, Төв аймагт 181 бүртгэгдсэн бол Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Увс, Хөвсгөл аймагт шинээр халдвар илрээгүй байна. Харин бусад аймагт 100-аас доош тохиолдол бүртгэгджээ.

Баянхонгор, Өвөрхангай аймгийн хувьд сүүлийн хоёр хоног халдвар нэмэгдээгүй байна.

Өнөөдрийн байдлаар орон нутагт бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 123,507 боллоо.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр: