Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

‘’MONGOLIA MINING 2021” ҮЗЭСГЭЛЭН 10 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлоод байсан Монголын хамгийн том  олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн “Mongolia Mining 2021” арав дахь жилдээ 9 дүгээр сарын 22-24 -ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Беларус, Бельги, Чех, Япон, БНХАУ, Солонгос, Швед, Их Британи болон Унгарын компаниуд багтсан 100 гаруй аж ахуйн нэгж оролцоно. 

Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниудын илтгэл тавигддаг. Жилээс жилд өргөжин тэлж, уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан ч оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц болж байгаа билээ.

Монголын уул уурхайн салбарын хамгийн том үзэсгэлэнгээр хүлээн зөвшөөрөгдөөд буй “Mongolia Mining” арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр  Гранд Майнинг Экюпмент ХХК, Алтан ивээн тэтгэгчээр Жиндиншин ХХК, Хера Экуйпмент ХХК, Новел групп,  Мөнгөн ивээн тэтгэгчээр Цбон ХХК, Соёолон Интэрнэшнл ХХК, Соёолон Инженеринг ХХК, Юнайтед Белаз Машинери ХХК, Ивээн тэтгэгч банкаар Худалдаа Хөгжлийн банк  ажиллаж байна.

Уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын бүхий л зочид төлөөлөгчдийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.