Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Замын-Үүд суманд 20:00-06:00 цагт явган болон автомашинаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 10 хоногийн хугацаанд оройн 20:00 цагаас өглөөний 06:00 цагт явган зорчигч болон авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлжээ. 

Тодруулбал, Сумын Онцгой комиссын шийдвэрээр Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хор уршгийг арилгах, эрүүл бүс болох зорилгоор сум доторх хөдөлгөөнд өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 20:00-06:00 цагийн хооронд явган зорчигч болон авто машины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна.

Үүнтэй холбогдуулан Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байгаа аж. 

 

Эх сурвалж: Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар