2021/10/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.11₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-4°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-3°
04:00
S31
-3°
05:00
S31
-3°
06:00
S31
-4°
07:00
S31
-5°
08:00
S32
-5°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
11°
15:00
S32
11°

Биткоины нэг гүйлгээ хоёр ширхэг iPhone-той тэнцэх хэмжээний хог хаягдал үүсгэдэг

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг

Криптовалютын хамгийн том сул талыг эрчим хүчний хэт өндөр хэрэглээ, байгаль орчинд үзүүлдэг сөрөг нөлөө гэж үздэг.

Тэгвэл энэхүү сөрөг нөлөөг нарийвчлан судалсан эдийн засагчид болох Алекс де Врис, Кристиан Столл нарын дүгнэлт саяхан ScienceDirect сэтгүүлд нийтлэгджээ.

Биткоин олборлох, гүйлгээг нь гүйцэтгэх зориулалттай өндөр хүчин чадлын тусгай компьютеруудыг ASIC (Application Specific Integrated Circuit) гэдэг. 

Маш өндөр ачаалалтай ажилладаг учраас ийм компьютеруудын ашиглалтын хугацаа богино байдаг. Мөн олборлогчид хоорондоо өрсөлдөхийн тулд ASIC-уудаа богино хугацаанд шинэчилж, хүчин чадлыг нь байнга нэмэгдүүлж байдаг байна.

“Биткоин олборлох төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа ердөө 1.29 жил байна” гэж дээрх судалгааны дүгнэлтэд бичжээ.

Тиймээс биткоины сүлжээ жил бүр 30.7 килотонн хэмжээний электроник хог хаягдлыг үүсгэдэг байна. Энэ нь Нидерланд улсын нэг жилд үүсгэдэг ийм төрлийн хог хаягдалтай тэнцүү тоо юм.

Зөвхөн 2020 онд биткоины сүлжээнд 112.5 сая гүйлгээ хийгдсэн бөгөөд гүйлгээ тутамд 272 грамм электроник хог хаягдал үүсч байжээ.

Энэ нь ойролцоогоор хоёр ширхэг iPhone 12 Mini гар утас, эсвэл тал iPad-тай тэнцэх хэмжээний хог хаягдал юм байна.

Гэхдээ уламжлалт банк санхүүгийн систем ч бас асар их хэмжээний электроник хог үүсгэдгийг Де Врис, Стролл нар бичжээ.

“Жил бүр дэлхий даяар зургаан тэрбум төлбөрийн картны хугацаа дуусч, хаягддаг. Тэдгээрийн ашиглалтын хугацаа 3-4 жил байдаг” гэж эдийн засагчид бичсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

x