Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний номын баярт очсон бүхний дуртай номоо тухлан унших асар "ESAN"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний номын 30 дахь удаагийн баяр өнөөдөр нээлтээ хийж, номонд дурлагчдын магнайг тэнийлгэв. 

Хамгийн гэгээлэг арга хэмжээний нэг болох энэхүү баярыг сонирхохоор Төв талбайг зорин, халуунаа хэмжүүлж, гараа ариутгаснаар дотогш нэвтэрлээ. 

Ховор хуучин, хэвлэлтээс гараад удаагүй шинэхнээрээ гээд төрөл бүрийн номын худалдаа энд төвлөрчээ. Талбайн хоймор хэсэгт зохиолчдын асрууд эгнэсэн байх бол баруун талаар голдуу хэвлэлийн газруудын асрыг байрлуулсан харагдана.

Олон асрыг сонирхон явсаар Төв талбайн баруун өмнө хэсэгт очиход "ESAN" гэх асар анхаарал татав. Савлуур, тухлаг сандал, буйдан гээд тун тухлаг орчныг бүрдүүлжээ.

Бүгдэд нээлттэй "ESAN" асар

Энэхүү асар хэн бүхэнд нээлттэй бөгөөд амрангаа дуртай номоо унших, зургаа авахуулах боломжтой. Мөн ESAN буюу Үндэсний цахим номын сантай танилцаж, хэрхэн ашиглах зааврыг мэдэж авах юм.

Оюутан сурагч, багш нарын өргөн хэрэглээ болсон ESAN нь өдгөө 50,000 гаруй буюу Монголын хамгийн олон контенттой цахим платформ болоод байна. Хүссэн номоо авч уншиж, эсвэл сонсох боломжтойгоороо Үндэсний цахим номын сан ихээхэн давуу талтай. 

Мөн интернэт сүлжээнд холбогдсон бүх төрлийн төхөөрөмжөөс хандан орон зай, цаг хугацаанаас үл хамааран оюуны эрхээр баталгаажсан бүтээлийг уншиж судлах боломжтой. 

Бүхий л салбар технологийн тусламжтайгаар хөгжлийг хурдасгасаар буй. Ном уншихын тулд номын сан руу явах, дэлгүүр орох эсвэл нэмэлт төхөөрөмж авах шаардлагагүйгээр хүссэнээ хялбараар хайн олох боломжийг ESAN олгож байгаагаараа хөгжлийн шат хэрхэн ахиж буйн нотолгоо болж байгаа билээ. 

Номын баярт хүрэлцэн очиж буй та тус асраар заавал зочлоорой. Баяр маргааш болон нөгөөдөр буюу есдүгээр сарын 18-19-нд үргэлжлэх юм.

Мөн Үндэсний цахим номын санд зочлохыг хүсвэл www.esan.mn хаягт хандаарай.  
ФОТО:

Гэрэл зургийг mpa.mn 

 

ESAN сошиал сувгийг дагах: /лого дээр дарна уу/

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.