Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батбаяр: Уханьд гарсан эх хувилбартай харьцуулахад Дельтагийн сорьц дахь вирусийн тоо 1,000 дахин нэмэгдсэн

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн Дельта хувилбар дэлхийн ихэнх улсад тархаад байгаа.

Үүнээс тархалт өндөр буюу 100,000 хүн амд 300-аас дээш тохиолдол бүртгэгдэж буй улсын тоонд манай улс багтаж байгааг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ. 

 
ЭМЯ

Тэрбээр мөн "MU хувилбар 43 улс оронд бүртгэгдсэн. Уг хувилбар нь дэлхий нийтэд хэрэглэгдэж буй вакцинуудад тэсвэртэй байх эрсдэлтэй байгаа.

Дельта хувилбартай хавсарсан тохиолдолд том давлагаа үүсгэх эрсдэлтэй байна.

Ард иргэддээ анхааруулж хэлэхэд, Дельта хувилбарын халдварлах чадвар маш өндөр болсон. Уханьд гарсан эх хувилбартай харьцуулахад сорьц дахь вирусийн тоо 1,000 дахин нэмэгдсэн. Эсэд нэвтрэх болон эс дотор өөрийгөө хувилах чадвар нь эрс нэмэгдсэн" гэлээ.

Түүнчлэн тэрбээр эрүүл мэндийн салбарынхан ачаалал ихтэй ажиллаж байгаа тул эмч, ажилтнуудад хүндэтгэлтэй хандахыг уриалав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3811725585595590