Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Домогт хөгжимчид ‘Jazz City Revival’ фестивальд

ikon.mn
2021 оны 9 сарын 17
Сурталчилгаа

Дотоод гадаадын 40 гаруй уран бүтээлчид оролцон, Улаанбаатар хотын 9 онцлог байршилд 34 удаагийн тоглолтыг та бүхний сонорт эгшиглүүлсээр “Jazz City Revival” фестиваль талдаа орж, дуусахад 3 долоо хоног үлдлээ. Тиймээс та бүхэнд үлдсэн тоглолтууд онцлон санал болгоё.

Өмнөх тоглолтуудын зургуудийг ЭНД дарж харна уу.

Онцлох тоглолтууд

Таныг Монголд анх удаа зохион байгуулагдаж буй ‘Шувуу’ хочит Чарли Паркерийн нэрэмжит утсан хөгжмийн оркестрийн хамтарсан “Bird with Strings” жазз тоглолтын шидэт үдэш. Утсан хөгжмийн яруу найрсал, Паркерийн хэмнэл болон импровизаци хэний ч санаанд оромгүй хослол болон эгшиглэх болно.

 

Байршил: Тасалбар авсан хүмүүст мэйлээр очно

Хэзээ: 9-р сарын 21-нд 20 цагаас

Хамтлагийн бүрэлдэхүүн:

Удирдаач - Нанзаддоржийн Жигжиддорж

Гоцлооч - Амгаланбаатарын Отгонбаатар

Эрдүү Хийлч - Эрдэнэбатын Хүслэн

Эрдүү Хийлч - Зоригийн Орчлон

Хийлч - Мөнгөнсумын Номужин

Хийлч - Баярцогтын Билгүүн

Хийлч - Бадамдоржийн Шинэхүү

Хийлч - Баттогтохын Номуун

Хийлч - Мөнхсайханы Хулан

Хийлч - Максмилан Норвүүд

Морин хийлч - Жамяънсүрэнгийн Доржсүрэн

Босоо ятгачин - Ишээхүүгийн Туул

Жимбүүрч - Баярын Ганхуяаг

Жимбүүрч - Гомбожавын Номин

Кларнет хөгжимчин -  Бямба-Одын Амаржаргал

Волторн хөгжимчин - Ёхана Крэбс

Төгөлдөр хуурч - Сэбастиан Пфайфар

Контрабасс тоглооч - Мартин Зенкер

Гитарчин - Никлас Рэхлэ

Бөмбөрчин - Нэйтн Карутэртс

***Тасалбар: Энд дарж авна уу

Enji’s sisters-ийн мөрөөдөл төсөөллөөс урган амилсан “Pure Imagination” цомгийн нээлтийн хөгжимт цэнгүүн. Эгч дүүс бид хоолой хоршуулан таныг ховсдон хорьдугаар зууны гялгар гялтгар цаг руу дагуулан аялна!

 

Байршил: Тасалбар авсан хүмүүст мэйлээр очно

Хэзээ: 9-р сарын 24-нд 20 цагаас

Хамтлагийн бүрэлдэхүүн:

Алто хоолой Жанцанноровын Ариунжаргал

Сопран хоолой Эрхэмбаярын Энхжаргал

Меццо-Сопран хоолой Бямбажавын Өнөрзул

Төгөлдөр хуурч Себастиан Пфайфэр

Контрабасс тоглооч Лхагвасүрэнгийн Төгөлдөр

Бөмбөрчин Хүрэлбаатарын Билэгжаргал

Зочин уран бүтээлчид:

Дуучин Намнансүрэнгийн Наранбаатар

Дуучин Ганхуягийн Тэнүүн

Дуучин Б.Солонго

Дуучин Батбуянгийн Очирбат

Морин хуурч Нанзаддоржийн Жигжиддорж

Баян хуурч Катрин Ауа

Гитарчин Болдын Үйтүмэн

Хийлч Бэхбатын Баярцэнгэл

Саксафончин Флориан Трубсбах

Саксафончин Амгаланбаатарын Отгонбаатар

Саксафончин Ганбаатарын Хасар

Саксафончин Чагнаадоржийн Даваанаран

Тромбончин Батжаргалын Мягмар-Эрдэнэ

Трубачин Баатарбилэгийн Төртогтох

***Тасалбар ЭНД дарж авна уу?

  1. Нэр: Charles Mingus Tribute Ensemle

​Домогт жазз контрабассчин, хөгжмийн зохиолч Чарлез Мингусын Трибют чуулга нь Монгол, АНУ, Австри, Унгар, Герман зэрэг таван өөр улсын 11 хөгжимчдөөс бүрддэг. Тэд Мингусын 1963 оны сонгодог бүтээл болох “Хар Гэгээнтэн ба Нүгэлт Эмэгтэй” 4 ангит зохиолыг Ази тивийг тойрон тоглож буйг хүлээн авж үзэх боломж үзэгч та бүхэнд бий болсныг дуулгахад таатай байна

 

Байршил: Тасалбар авсан хүмүүст мэйлээр очно

Хэзээ: 9-р сарын 28-нд 20 цагаас

Хамтлагийн бүрэлдэхүүн:

 

Удирдаач, Хамтлагийн ахлагч - Мартин Зенкер /ХБНГУ/

Алто саксафончин - Амгаланбаатарын Отгонбаатар /Монгол/

Тенор саксофончин - Николас Сиэбик /ХБНГУ/

Баритон саксофончин - Ганбаатарын Хасар /Монгол/

Трубачин - Нико Вебэр /ХБНГУ/

Трубачин - Лукас Тутэрт /ХБНГУ/

Тромбончин - Батжаргалын Мягмар-Эрдэнэ /Монгол/

Туба - Матиас Герго /Унгар/

Төгөлдөр хуурч - Марина Шлагентфайт /ХБНГУ/

Гитар - Болдын Үйтүмэн /Монгол/

Басс - Винсент Рэйн /Австри/

Бөмбөрчин - Нэйтэн Каррутэрс /АНУ/

*** Тасалбар ЭНД дарж авна уу?

Үнэ төлбөргүй тоглолт

  1. Enji’s sisters болон Jesse Davis нар “Цахим үндэстэн” 2021 арга хэмжээнд

Байршил: Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн

Хэзээ:

9-р сарын 18-нд 18:50 - 19:20 Enji’s sisters

9-р сарын 19-нд 19:40 - 20:00 Jesse Davis Quartet

  1. Enji’s Sisters болон Олон улсын жазз хамтлаг

Байршил: Гүнжийн нүдэн нуур

Хэзээ: 9-р сарын 26-нд 15 цагаас

  1. Чарлес Мингусд зориулсан тоглолт

Байршил: Богд хааны музей

Хэзээ: 10-р сарын 03-нд 15 цагаас

Фестивальд тоглогдох уран бүтээлчдийн ирэх 3 долоо хоногийн хуваарийг ЭНД дарж хараарай.