Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Мобикомын ДИЖИТАЛ үзэсгэлэнгийн танхимаар зочилсон нь

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын шилдгүүд, шинэ тоглогчид, дэвшилтэт стартапуудыг нэгэн дор цуглуулдаг ICT Expo арга хэмжээ энэ жил “Digital Nation 2021” нэрийн дор маш өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж байна. Мобиком Корпораци нь Үндэсний соёл, амралтын хүрээлэн дэх хиймэл нуурын зүүн талд хоёр давхар үзэсгэлэнгийн танхимаа босгосон бөгөөд дижитал амьдралын хэв маягийг хүрэлцэн ирсэн зочдодоо танилцуулж байлаа. Та Мобикомын үзэсгэлэнгийн танхимд зочилсноор Монголын хамгийн анхны 5G сүлжээний туршилтыг өөрийн биеэр мэдэрч, MonPay апликейшнаар захиалсан ROC-ын халуун кофег амтлангаа зөөлөн буйданд тухалж, VOO original бүтээлүүдийг шимтэн үзэх боломжтой.

Ингээд аяллаа эхлүүлцгээе.

Үзэсгэлэнгийн танхимаар ороход хамгийн түрүүнд MonPay-ийн экосистемийг харуулсан газрын зураг таныг угтан авна. Энэхүү газрын зураг дээр MonPay апликейшнаар авч болох бүх төрлийн үйлчилгээнүүдийг сонирхолтойгоор дүрсэлжээ. Та газрын зураг доторх 3 даалгаврыг биелүүлээд 5000₮-ийн купон, Өргөө кино театрын 10’000₮-ийн ваучер, 6GB датанаас аль нэгийг нь сонгон бэлгэнд аваарай. Мөн MonPay апликейшнаараа төлбөрөө төлөөд Roc Caffeine Bar-ын кофег 30-40%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтойг дуулгая

 
 

MonPay апликейшнд хамгийн сүүлд мессенжер функц шинээр нэмэгджээ. Ингэснээр хэрэглэгчид хоорондоо чатлахаас гадна MonPay мерчантуудаас хэрэгцээт мэдээллээ цаг алдалгүй асуух боломжтой болжээ. Хэрэглэгчид Codapay-ээр дамжуулаад PUBG, Mobile Legends зэрэг хамгийн эрэлттэй тоглоомуудыг MonPay апликейшнаар цэнэглэж болдог. Мобикомын үзэсгэлэнгийн танхимд очсон тоглоомын хорхойтнууд маань PubG, Mobile legends-ийн косплэй нартай зургаа авахуулж, сошиалд зургаа постлохоо мартуузай.

 
 
 

Мобикомын хэрэглэгчдийн дунд E-SIM-ийн хүлээлт нэлээд өндөр байсан. Тэгвэл ICT expo дээр  Мобиком шинээр гаргасан E-SIM, “Бэлэн сим” үйлчилгээгээ танилцуулж буй бөгөөд үзэсгэлэнгийн танхим дахь QR кодыг Мобиком апликейшнаар уншуулсан зочдод гар утас, ваучер, купон зэрэг олон төрлийн сонирхолтой бэлгийг бэлджээ. Түүнчлэн Мобиком Корпораци нь брэндээ шинэчилсэнтэй холбоотойгоор Мобиком апликейшн дээр “25 өдрийн 25% хямдрал” онцгой урамшууллаа зарласан байгаа билээ.

 

Үзэсгэлэнгийн танхим дахь бас нэг онцлох үйлчилгээ бол VOO Home юм. ICT expo дээр 5G сүлжээний туршилтыг VOO Home дээр хийж байгаагаараа онцлогтой. Тодруулбал, хэрэглэгч үзэсгэлэнгийн танхимд 5G технологийн өндөр хурдны интернэтээр дамжуулан VOO original контентуудыг үзэж, урамшуулалт нөхцөлөөр захиалга хийх боломжтой. Үүнээс гадна заавал төхөөрөмж худалдан авахгүйгээр ухаалаг зурагтандаа VOO апликейшн суулгаад л Монгол төдийгүй гадаадаас ч хүссэн контентоо үзэж боломж та бүхэнд нээлттэй.

 

Ташрамд дуулгахад Мобинет компани нь Монкабель системс компанитай хамтран Smart Home, Smart Office-ийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгож байна. Гэрэл, хөшгөө ухаалаг удирдлагаар удирдаж, ажлаа RPA, Microsoft 356, VPN зэрэг дэвшилтэт технологиудаар илүү хөнгөвчилж, энгийн зурагтаа VOO удирдлагаар ухаалаг болгохыг хүсвэл үзэсгэлэнгийн танхимаар зочлохыг хүсье.

Мөн та стартапуудыг бойжуулагч Moffice, хэвлэл мэдээлэл, анимейшн, программ хөгжүүлэлтийн зах зээлд танигдсан Монгол Контент болон Мобиком Корпорацитай бизнесийн хүрээнд хамтран ажиллахыг хүсвэл хоёр давхарт гарч, тав тухтай орчинд яриа хэлэлцээр хийгээрэй.

Та бүхнийг ICT expo-д хүрэлцэн ирж, Мобикомын нэвтрүүлж буй шинэ технологи, үйлчилгээнүүдтэй танилцахын ялдамд гэрлийн шоу, дрон шоу, E-sport-ийн тэмцээн, жазз фестиваль зэрэг техник технологийг шоу энтертайнменттай хослуулсан олон сонирхолтой арга хэмжээнүүдийг үзэж сонирхохыг урьж байна.

 

Мобикомын үзэсгэлэнгийн танхим энд байрлаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.