Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

"160,000 төгрөгт багтаан тусламж үйлчилгээгээ хэрхэн зохион байгуулахаа Өрхийн эрүүл мэндийн төв нь хариуцна"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар танилцуулж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Коронавируст халдварын улмаас гэрээр эмчлэгдэж буй 53,000 хүн бий. Эдгээр иргэн Өрхийн мэндийн төвөөсөө тусламж, үйлчилгээг авч байгаа.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн КОВИД-19-ийн нэг өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээний зардал 160,000 төгрөг. 160,000 төгрөгтөө багтаан зохион байгуулалтаа Өрхийн эрүүл мэндийн төв нь хариуцна. 

Иргэн таныг гэрээр хянагдах хугацаанд ямар үйлчилгээ, тусламж үзүүлснийгээ тайлагнаж байж санхүүжилтээ авдаг" гэлээ.

Шууд үзэх: 
https://www.facebook.com/iKonNews/videos/3811725585595590