Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Клинт Иствүүд 91 насандаа дахин морь унаж, ковбойн дүрд тогложээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

91 настай Холливүүдийн од Клинт Иствүүдийн найруулж, гол дүрд нь тоглосон кино өнөөдөр нээлтээ хийж байна.

“Cry Macho” нэртэй уг бүтээлд тэр залуу үеийнх шигээ дахин ковбой болсон нь анхаарал татаж байгаа юм. Иствүүд энэ кинонд хуучин боссынхоо хүү Рафог олж ирэхээр Мексик рүү аялж байгаа Майк Милогийн дүрд тогложээ. Аялалынхаа замд тэр хүүд морь унахыг зааж сургадаг байна.

“Энэ киноны санаа бүр 40-өөд жилийн өмнөөс эхтэй. Тухайн үед би энэ дүрд тоглоход хэтэрхий залуудаж байсан юм” гэж Иствүүд киноныхоо тайлбарт бичжээ.

Харин одоо цаг нь болсон гэж үзээд тэр өөрөө гол дүрд нь тоглохоор шийдсэн гэнэ.

“Морь унаж, ковбой малгай өмссөн Клинтийг бүгд дахин харахыг хүсэж байгаа. Тэр 1992 онд Оскарын шагнал авсан “Unforgiven” киноноосоо хойш морины нуруун дээр гараагүй. Зураг авалтын эхний өдөр түүнийг морь унахад манай багийн бүх гишүүдийн сэтгэл хөдөлж байлаа” гэж киноны продюсер Тим Мур ярьжээ.

1930 онд төрсөн Клинт Иствүүд “Western” төрлийн  “A Fistful of Dollars”, “For a Few Dollars More”, “The Good, The Bad and The Ugly” кинонуудад дүр бүтээж алдаршсан юм.

Тэрбээр 1971 оноос бас найруулагчийн замналаа эхэлжээ.

2008 онд “Gran Torino” кинонд тоглосныхоо дараа тэр жүжигчний хувьд зодог тайлж байгаагаа зарлаж байв.

Гэвч дөрвөн жилийн дараа Иствүүд “Trouble with the Curve”, дараа нь 2018 онд “The Mule” кинонуудад дахин дүр бүтээжээ.

“Cry Macho” кино өнөөдөр АНУ-ын кино театрууд, HBO Max стриминг платформ дээр зэрэг нээлтээ хийж байна.

Эх сурвалж: AFP