Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 40 цэг 09:00-17:00 цагт ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 40 цэг 09:00-17:00 цагт ажиллана
Sara, ikon.mn - text to speech

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 40 цэг 09:00-17:00 цагт ажиллана. 

Эдгээр цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, нийт 5,154 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины

  • I тунг 134,
  • II тунг 547,
  • нэмэлт сэргээх тунг 3,611 хүн хийлгэсэн буюу нийт 4,292 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.3 хувь байна.

Мөн 2,851 жирэмсэн эх, 12-15 насны 64,776, 16-17 насны 25,652 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7