Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр 257 зорчигч иржээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сөүл-УБ чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 10:40 цагт “Чингис хаан” нисэх буудалд газарджээ.

Тус нислэгээр нийт 257 зорчигч 6,913 кг тээштэй буусан байна. Нислэгээр ирсэн иргэдээс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 226, тусаад эдгэсэн 1, дагаж явсан хүүхэд 8, нийт 236 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлж, 21 зорчигчийг “Кемпински”, “Новотел”, “Туушин” “Би Жи” зочид буудалд тусгаарлан ажиглалтад шилжүүлэв.

Түүнчлэн 232 зорчигчоос ХӨСҮТ-ийн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авсан байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.