Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Төв банк койныг төлбөрийн хэрэгсэл биш гэж үзэж байгаа

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны хэвлэлийн хурлын үеэр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн талаарх мэдээллийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өглөө. 

Тэрбээр"Виртуал хөрөнгийг зохицуулахтай холбоотой асуудал нь дэлхий дээр цоо шинэ зүйл болсон. Дэлхийн улс орнууд виртуал хөрөнгийг зохицуулдаг, зохицуулахгүй улс гээд хоёр талд хуваагдсан.

Монгол Улсын хувьд виртуал хөрөнгийг зохицуулна гээд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай болохоор ажиллаж байгаа.

Зохицуулахдаа шууд зөвшөөрөл өгөөд энэ койныг гаргахыг зөвшөөрнө энийг нь зөвшөөрөхгүй гэх байдлаар бус зах зээлд чөлөөтэй гарч болохоор зохицуулна.

Гэхдээ койныг бирж дээр арилжаалахад технологи сайн байх ёстой. Дээрээс нь арилжаанд оролцогчдын мөнгөний эх үүсвэр нь цэвэр байх нь чухал. 

Түүнчлэн виртуал хөрөнгийн тухай асуудал нь мөнгө угаах терроризмтой зайлшгүй уялдаж байгаа учраас зохицуулах хууль хэрэгтэй. Хуулийн төсөл бэлэн болсон ч хэдий ч УИХ-аар батлагдаж гарч ирээгүй байна. Одоо бол зохицуулалтгүй зах зээл дээр койнууд гарч ирж байна.

Монголбанкны байр суурь бол тодорхой байгаа. Дэлхийн бусад улсын төв банктай яг адилхан буюу койн бол төлбөрийн хэрэгсэл биш гэж Төв банк үзэж байгаа.

Яагаад гэвэл төлбөрийн хэрэгсэл нь үнэ цэнтэй, бүрэн солилцоонд ордог байх ёстой байхад койн энэ бүх зүйлийг хангаж чадахгүй байгаа юм. Ийм эрсдэлтэй зүйл рүү өөрөө эрсдлээ даагаад хөрөнгө оруулна гэвэл таны сонолтын асуудал" гэв. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/4691366987581691