Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: ОУВС-гаас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэхээр олгож буй $98 саяын хөнгөлөлттэй зээл орж ирсэн

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг өнөөдөр Монголбанкнаас танилцуулсан билээ. 

Энэ үеэр валютын нөөцийн талаарх мэдээллийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өглөө. 

Тэрбээр "Монгол Улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар байгаа. Энэ нь ханш дээр огцом савлагаа үүсэхгүй байх боломжийг Төв банканд бий болгож байна.

Цар тахалтай энэ үед түнш орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Хамгийн сүүлд ОУВС-гаас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд төсвийн дэмжлэг үзүүлэхээр 98 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ нь валютын нөөцийг нэмэгдүүлэх, ханш тогтвортой байх зэрэг дэмжлэг болж өгч буй хэрэг. 

Сайн хөршийн, сайн түншийн хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсын эдийн засаг энэ онд КОВИД-19 халдварын өмнөх буюу 2019 оны түвшинд гарах тооцоолол бий гэдгийг хэлье” гэв.

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/4691366987581691